Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
Центр Их Дэлгүүр
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
2357
Саналын тоо
Танилцуулга
Утас:
80088484

Хоймор сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа ихийг хийж бүтээж яваа эрхэм үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид ээ, нутгийн ард түмэн хэрэглэгчид ээ та бүхэндээ “ЭРЧ ЦЕНТР”  компанийн зүгээс ажлын амжилт хүсэн мэндчилж  байна.

            Манай байгууллага нь зах зээлийн шилжилтийн үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 1995-1997 оноос байгууллага болон хэлбэршиж хүнс болон өргөн хэрэглээний барааны  худалдаа эрхлэн хөвсгөл нутгийнхаа хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн.

Компанийг анх Э. Батсайхан, Д. Отгонбаяр нар 2 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулж байсан бол өдгөө гурван салбарт, дөрвөн үндсэн чиглэлээр 18 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжсөн байна.

Бидний эрхэм зорилго: “ХЭРЭГЛЭГЧИЙГ ДЭЭДЭЛСЭН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН”  хамт олон болохоор хэтийг баримтлан хэрэглэгчээ дээдлэн ажилласнаар,  БНСУлс, Турк улс, Орос улс, Хятадын Гуанжоу зэрэг улс хотуудаас барилгын материал, солонгос гэр ахуйн бараа, тавилга,  турк солонгос үнэт эдлэл, гоо сайхны бараа, итали турк гутал, бэлэн хувцас  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээл болон улсын үйлдвэрээс шууд татаж импортын чанартай бараагаар хэрэглэгчидээ хангаж байна. 

Үйл ажиллагааны түүхэн замнал  / Бид ажлын арвин туршлагатай хамт олон/

Үйл ажиллагаа

Хугацаа /огноо/

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

1

Хүнсний  бөөний худалдаа

1995

Дотоод болон гадаадын  гурил

2

Өргөн хэрэглээний бараа худалдаа

1997

Бэлэн хувцас гутал

3

Дэлгүүр ашиглалтад орсон

1997

Бараа бүтээгдэхүүн зарж борлуулах

4

Гэр ахуйн бараа худалдаа

2001

Тавилгын худалдаа

5

Үйлчилгээний төв ашиглалтад орсон “Центр” ХҮТ

2007

Бараа бүтээгдэхүүн зарж борлуулах

6

Барилгын материалын үйлдвэр

2010

Дээврийн төмөр, Вакум цонх

7

Шинэ үйлчилгээний салбар  ашиглалтад орсон “Центр” их дэлгүүр

2012

Өөрийн хөрөнгөөр 4 давхар үйлчилгээний төвийг / Бараа бүтээгдэхүүн зарж борлуулах/

8

 

Гэр ахуйн бараа худалдаа

2012

  • Солонгос гэр ахуйн бараа, гоо сайхан тавилга
  • Турк мөнгөн эдлэл
  • Гуанжоу гутал, бэлэн хувцас
  • Брендын бараа, цахилгаан хэрэгсэл

Энэхүү 20 жилийн хугацаанд орон нутагтаа  нийгэмд чиглэсэн олон ажлыг хийж санаачлан ажилласнаас гадна ажлын байрыг бий болгон чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төвийг байгуулан мөрөн хотынхоо өнгө үзэмж хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан ,татвараа цаг хугацаанд нь төлж тогтвортойгоор ажиллаж байна. Бидний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж аймаг орон нутгийн удирдлага болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ өгч байгаа нь бидний эрхэм зорилго биелэлээ олсны илрэл хэмээн үзэж байна.

Байгууллагын амжилт шагналууд:

Гавьяа шагнал

Огноо

1

Шилдэг удирдагч  /монголын эмэгтэйчүүдийн академи/

2005

2

Шилдэг бизнесмэн эрэгтэй

2012

3

Шилдэг бизнес эрхлэгч менежер эмэгтэй

2010

4

Шилдэг удирдагч

2011

5

Худалдааны байгууллага ойн медаль

2013

6

Шилдэг харилцагч  /ХААН банк/

2012

7

Huvsgul Entrepreneur   /ХАҮТэнхимийн/

2012

8

Хэрэглэгчийн найдвартай түнш хамт олон

2014

9

Шилдэг татвар төлөгч ААН

2015

Хэрэглэгчийг дээдэлсэн, чанарыг эрхэмлэгч ажлын арвин туршлагатай чадварлаг хамт олон та бүхэндээ үйлчилэхэд бэлэн байна. Та манайхаар үйлчлүүлсэндээ сэтгэл хангалуун байх болно.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn