Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
Д.Ганбаатар
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
1132
Саналын тоо
Танилцуулга
Утас:
88385159
Facebook:
Website:

Телевизийн шилдэг найруулагч, зураглаач номинаци-д

“Хөвсгөл” ард түмний телевизийн Ерөнхий найруулагч,

                                  Дэлгэрийн Ганбаатарын нэрийг дэвшүүлж байна.

 

“Хөвсгөл” ард түмний телевизийн Ерөнхий найруулагч, МҮОНТ-ийн “Чандмань” студийн аймаг дахь зураглаач, сурвалжлагч  Д.Ганбаатар нь  хөдөө орон нутагт Телевизийн урлагийг хөгжүүлэхэд 17 дэх жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Д.Ганбаатар нь анх аймгийн ИТХ-ын дэргэдэх РТНР-ийн “Мөрөн” телевизийн Ерөнхий найруулагч, “Хөвсгөлийн долгион” радиогийн найруулагчаар тасралтгүй 10 жил ажиллаж, улмаар “Sky”, “Хөвсгөл”ард түмний  телевизд Ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Д.Ганбаатар нь өөрийн үүрэгт ажлыг хийхийн зэрэгцээ МҮОНТ-ийн “Чандмань” студийн аймаг дахь зураглаач, сурвалжлагчаар ажилладаг.

 Д.Ганбаатар нь Хөвсгөл аймгийнхаа бүх сумдаар болон аж ахуйн нэгж, байгууллагын ажил үйлс, тэмдэглэлт ойн арга хэмжээг сурвалжлах, зураглах томилолтоор ажилласнаар 17 жилийн хугацаанд давхардсан тоогоор  20 гаруй мянган бээр замыг туулсан, “Мөрөн” телевизийн 900 гаруй цагийн нэвтрүүлгийг бие даан зураглаж найруулан монтажлахын зэрэгцээ  “Хөвсгөлийн долгион” радиогийн 1200 гаруй цагийн нэвтрүүлгийг монтажилж бэлтгэсэн манай шилдэг найруулагчдын нэг юм.

Д.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран дуулалт болон жүжгийн баримтат кино, МЗХ-ны шагналт зохиолч Б.Бат-Эрдэнэийн шүлэг Ж.Жаргалсайханы хөгжим “Сортой Эрдэнэ”дууг МУСТА дуучин  Н.Сэржмятавын дуулсанаар,  Д.Норовсамбуугийн шүлэг,  Ж.Жаргалсайханы хөгжим “Мөрөн хот” дуу, Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Дамдиндоржид зориулсан “Бурханыг эмчилдэг бурхан эмч” \ МУСТА дуучинТөрмөнх\ , Д.Батчулууны шүлэг, Г.Ганболдын ая “Наранд ойрхон Хайрхан уул” \ Дуучин Б.Сугаррагчаа\ зэргийн анхны клипээ хийж байсан бол өнөөдөр 20-д дууны клипыг хийж үзэгчдийн хүртээл болгоод байна. Телевизийн бүхий л төрөл жанараар нэвтрүүлэгээ найруулан хийх чадвартай, реалити шоу нэвтрүүлгийг хийх илүү сонирхолтой. Аймаг орон нутгаа гадаадын улс орнуудад сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулан ӨМӨЗО-ны “Монгол одон” телевизийн уран бүтээлчидтэй хамтран Хөвсгөл нуураа сурталчилсан цуврал нэвтрүүлэгт амжилттай оролцож бүтээл нь оны шилдэг нэвтрүүлгээр шалгарч байсан.

“Хөвсгөл” ард түмний телевизийн Ерөнхий найруулагч Д.Ганбаатар нь орчин үеийн тоон системийн техник технологийг мэргэжлийн түвшинд бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, ажилдаа үнэнч, дуртай найруулагч бөгөөд

  1. Potoshop CS3
  2. Aftereffect CS3
  3. Educt 7 зэрэг Adobe программууд болон хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн найруулагч юм.

Ерөнхий найруулагч Д.Ганбаатарын уран бүтээлийг үнэлж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн”, Хөвсгөл аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэг,  Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын ойн медалиуд болон өргөмжлөлөөр тус тус шагнагджээ.

Ерөнхий найруулагч Д.Ганбаатар нь телевизийн мэргэжлийн өндөр түвшинд  бэлтгэгдсэн боловсон хүчин, уран бүтээлч тул Хөвсгөл аймгийн Телевизийн шилдэг найруулагч, зураглаач номинаци-д нэрийг нь дэвшүүлж байна.

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn