Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
Б. Мөнхдалай
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
1049
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Бат-Эрдэнэ овогтой Мөнхдалай нь 2008-2012 оны хооронд ОУБТ-ийн “Зохиомж” дээд сургуулийг “Олон Улсын сэтгүүлч, орчуулагч” мэргэжлээр төгссөн. 2012 онд УБ хотын ТВ9, УБ радиод сэтгүүлч мэргэжлээр ажилласан. 2013 оноос Хөвсгөл аймгийн орон нутгийн телевизэд сэтгүүлч, редактор мэргэжлээр ажиллаж байна

Мэргэжлийн дагуу асуудал хөндсөн олон нэвтрүүлгүүдийг үзэгчдэд бэлтгэн хүргэдэг манай чадварлаг сэтгүүлчдийн нэг юм. Тэрээр үзэгчдийн хүсэн хүлээдэг “ Эгэл амьдрал” Иргэн таныг сонсъё, “Гэгээн өдөр”  “Анализ “зэрэг тогтмол нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэдэгээс гадна нийгэмд хөндөгдөж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдсөн мэдээ мэдээллүүдийг шууд нэвтрүүлгээр иргэдээс эх сурвалж авч бэлтгэн нийгэмд зөрчигдөж байсан олон асуудлуудыг эрх баригчдын сонорт хүргэж шийдвэрлэж ажилладаг.

Сэтгүүлч Б.Мөнхдалай нь ажилсаг хөдөлмөрч боловч нийгэмд бусдын тус дэм хэрэгтэй байгаа хүмүүсийг “Эгэл амьдрал”  нэвтрүүлгээр оролцуулсанаар Эгэл амьдрал нэвтрүүлгийн мөрөөр олон хүн бидэнд хандаж оролцогчдод тус дэм хүргэдэг юм.

Тухайлбал: Хоёрдагч түүхий эд цуглуулж амьдардаг 7 настай   Мөнхбаатар хүүг нэвтрүүлэгт онцолсоноор

Сэтгэлийн нар клубээс\ Машин түлээ, элсэн чихэр будаа, хүүд бүрэн хичээлийн хэрэгсэл олгосон\

Аймгийн Улаанзагалмайн хороо\Хүүгийн ээжид бэлэн хувцас хүүд өвлийн куртик, гурил олгосон \

Иргэн Мандахбаяр\Мөнхбаатар хүү болоод түүний дүүд 100 мянган төгрөгнйи үнэ бүхий гутал бэлэглэсэн

Өрх толгойлсон олон хүүхэдтэй Энхцэнгэлийг нэвтрүүлэгт оролцуулсанаар Аяны жолоо  ХХК\ Сар шинийн тавгийн идээ\ \Түнэл сумын иргэн Хүрэлбаатар\ Машин түлээ\ олгосон

70 гарч яваа өндөр настан зах дээр тэрэг түрдэг Мөнхжаргал гуай нэвтрүүлэгт орсноор Хөвсгөл Титаник ХХК \Шинэ жилийн амтат бялуу мөнгөн тусламж\ олгосон байна.

Одоогоор оюутан. Ирээдүйд инженер болох хүсэл мөрөөдөлтэй С.Сумъяа охин нүүрс зарж сургалтын төлбөрөө олж суралцаж байгаа бөгөөд өөрөө эрдэм боловсролтой болохоор хичээн зүтгэж байгаа охины амьдралаас олон залуус үлгэр жишээ авсан төдийгүй, сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүс нэвтрүүлэгт хандсан.

Тухайлбал АНУ-аас Батбаатар гэдэг хүн дулааны инженер мэргэжлээр төгсөөд ажиллах санал хүргүүлсэн төдийгүй, Янжмаа захиралтай англи хэлний сургалтын төв Англи хэл 100 хувь үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулсан. Мөн Иргэн Тунгалаг нэвтрүүлгийн мөрөөр холбогдож охинд 300 мянган төгрөгнйи хандив өгч, сэтгэлийн дэм урам хайрласан.

-Хөвсгөл аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Өвгөд сургалтын төвд суралцдаг. 13 настай Отгонням охиныг Эгэл амьдрал нэвтрүүлгийнхээ ээлжит дугаараар оруулсан. Отгонням охин хэдийгээр нас бага, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн сурах их хүсэл тэмүүлэлтэй охин юм.

Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэснээр олон хүн нэвтрүүлэгт холбогдож Отгонням охинд болоод түүний ээжид сэтгэлийн дэм өгч Улаанзагалмай хорооноос өвлийн хувцас хандивласан юм.

гэх мэт нэвтрүүгийн мөрөөр олон хүн тусладаг тогтмол нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж ажиллаж байна.

Түүний амжилтаас дурьдвал:

-2013 онд ДЗМОУБ-аас зарласан нэвтрүүлгийн уралдаанд 1-р байр

-2013 он Аймгийн ЗДТГ-ын баярын бичиг

-2013 онд Телевизийн оны  шилдэг сэтгүүлч

-2014 онд Хүүхдэд ээлтэй сэтгүүлч

-2015 онд МСНЭ-ийн “Ган үзэгтэн”

-2015 онд Телевизийн оны шилдэг сэтгүүлч зэрэг шагнал урамшууллыг хүртэж байжээ.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn