Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
ОСБИМО ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
1036
Саналын тоо
Танилцуулга
Утас:
88503113
Website:

Танилцуулга

ОСБМИО ХХК нь 2012 онд анх байгуулагдаж, барилгын материал, төмөрбетон хийц эдлэлийн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллгаагаа явуулан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд улс, орон нутгийн санхүүжилтээр хэрэгжсэн томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилд чанартай, барилгын норм нормативд нийцсэн, стандартын тохирлын гэрчилгээ бүхий бараа материалыг ханган нийлүүлсэн. Мөн хувийн аж ахуйн нэгж, барилга угсралын байгууллагуудтай хамтран ажиллаж тэдгээрийн итгэлийг хүлээсэн найдвартай үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Тус компани нь БНХАУ-ын орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөр температуртай уураар бетоны бат бэхийг нь авахуулж, цаг агаарын байдал харгалзахгүйгээр түргэн хугацаанд төмөрбетон эдлэл  үйлдвэрлэж байна. Манай компани мэргэшсэн дадлага туршлагатай инженер техникийн ажилтан 4, захиргаа санхүү болон туслах, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 26 ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилчид болон инженер техникийн ажилчидаа чадавхжуулах, мэрэгжил дээшлүүлэх сургалт, семинарт тогтмол хамрагдуулж, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ХАБЭА-г ханган, зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Улс, аймаг орон нутгийн хөгжилд оруулсан бидний хувь нэмрийг үнэлэж аймгийн ГХБХБ-ын газраас “2013 оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгч байгууллага, аймгийн Татварын албанаас шилдэг татвар төлөгч, улсын ажил олгогч эздийн холбооноос Стандарт хэрэгжүүлэгч шилдэг 70 ААНэгж байгууллагаар тодруулан шагнасан.

Захирал: Д.Алтангэрэл

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn