Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
Нийтийн Номын сан
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
878
Саналын тоо
Танилцуулга

НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Аймгийн Нийтийн номын сан нь анх 1947 онд 1000 номтой, нэг орон тоотойгоор тэр үеийн аймгийн клубын дэргэд “Уншилгын газар”  нэртэйгээр  байгуулагдсан

Эдүгээ аймгийн номын сан нь 70 мянга гаруй номын сан хөмрөгтэй, 15 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус номын сан нь:

  • Нийтийн уншлагын танхим
  • Гэрээр ном олгох, уншлагын танхим
  • Хүүхдийн уншлагын танхим зэрэг нийт 140 суудалтай танхимуудтай.

Номын сан хоорондын ном солилцоог ЕБС- уудын номын сангуудтай тогтмол хийж байна.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор 2010 оноос Lib4U программ хангамжийг ашиглан мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, номын бар коджуулах, тооллого хийх, уншигчдыг бүртгэх ажлыг автоматжуулах, уншигчийн зураасан кодтой үнэмлэх хэвлэх, номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргах, номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр стандартын дагуу программаас шууд хэвлэн гаргах боломжтой болсон.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn