Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
34
Нийт нэр дэвшигчид: 
314
Санал асуулга
Удирдамж

"СМАРТ ХӨВСГӨЛ" төслийн тухай

Хөвсгөл аймгийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, иргэд ААНБ-уудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагааг нь дэмжих, хэрэглээ болгох, аялал жуулчлал, дэд бүтэц, иргэний нийгмийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор СМАРТ ХӨВСГӨЛ төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь шат дараалалтай хэрэгжих бөгөөд эхний шатанд аялал жуулчлалтай холбоотой ААНБ-уудын мэдээллийг нэгдсэн сүлжээнд оруулж www.khuvsgul.mn портал вэб сайт, "smart khuvsgul" аппликейшн /IOS, Android/-уудаар тус тус дамжуулан хэрэглэгчдэд хүргэх юм.

"BEST OF KHUVSGUL 2016" олон нийтийн санал асуулга

Хөвсгөл аймгийн салбар бүрийн манлайлагчдийг 100% иргэдийн саналаар нээлттэй, ил тод цахим хэлбэрээр явуулж байна.

Та өөрийн ААНБ-ыг бүртгүүлснээр манай СМАРТ ХӨВСГӨЛ хөтөлбөрт нэгдэж өөрийн бизнесийн, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, улмаар нэгдсэн мэдээллийн санд орж, сошиал ертөнцөөр тарах боломжтой болно.
Хөвсгөл аймгийн төлөө, иргэдийн төлөө хийж бүтээсэн зүйл нь олон нийтэд таашаагдана гэдэгт итгэлтэй байгаа иргэд, ААНБ хэн ч оролцох боломжтой BEST OF KHUVSGUL 2016 оны шилдгийг тодруулах олон нийтийн санал асуулгад оролцохыг уриалж байна.

ЗОРИЛГО:

Хөвсгөл аймгийн салбар бүрийн манлайлагчдийг олон нийтийн цахим санал асуулгаар тодруулж, олон нийтэд таниулах, сурталчлах, алдаршуулах.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Смарт Хөвсгөл төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг

ХУГАЦАА:

3.1 2016.12.23-ыг хүртэл бүртгэл явагдана.

3.2 2016.12.01-ны 10 цагаас 2016.12.25-ны 17 цагийн хооронд санал асуулга.

3.3 2016.12.25-ны 17 цагт шалгарсан номинацуудыг олон нийтэд зарлан мэдээлэх.

3.4 2016.12.30-ны 18 цагт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа.

БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ:

Хөвсгөл аймагт ажиллаж амьдарч байгаа болон Хөвсгөл аймгийн харъяалалтай иргэд, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.

Нэр дэвшүүлэхдээ БҮРТГҮҮЛЭХ хэсэгт хандан мэдээллийг үнэн зөв бүрэн бөглөсөн байх ба оруулсан мэдээлэл нь шаардлага хангаагүй эсвэл бусдын нэр төрд халдсан, тухайн зорилгоос өөр мэдээллүүд оруулсан тохиолдолд урьчилан сануулахгүйгээр зохион байгуулагчийн зүгээс мэдээллийг устгана.

Санал асуулгын явцад өөрийн мэдээллийг засаж шинэчилж болох ба үндсэн мэдээллийг солих боломжгүй байна. Үүнд байгууллагын нэр, өрсөлдөж буй номинаци орно.

Нэр дэвшигч нь хэдэн ч номинацид нэр дэвшиж болно.

Санал асуулгын явцад оролцогчийн мэдээллийг устгах боломжгүй.

Нэр дэвшигч нь санал асуулгад хүндэтгэлтэй оролцох үүрэг хүлээнэ.

САНАЛ ӨГӨХ:

Хэрэглэгч нь нэг нэр дэвшигчид 3 цаг тутамд нэг удаа санал өгөх эрхтэй.

Санал асуулгатай холбоотой аливаа хүсэлтийг info@khuvsgul.mn хаягаар авна.

Шалгаруулах:

Номинаци тус бүрээс хамгийн их санал авсан нэг нэр дэвшигч буюу нийт 38-н манлайлагчийг тодруулна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг санал хураалт дуусмагч олон нийтэд зарлана.

Нийт оролцсон нэр дэвшигчдийг СМАРТ ХӨВСГӨЛ төсөлд хамруулж цаашид www.khuvsgul.mn сайтад тогтмол байршуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд мэдээлнэ.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 www.khuvsgul.mn